Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд


ЭМЯ-наас коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий даяар тус халдвараар 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 11 мянган хүнээр, нас баралт хоёр мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

БНХАУ-ын Ухань хотод 45 хоногийн дараа долоон тохиолдол голомтлон бүртгэгдсэн. Тиймээс Ухань хотын захиргаанаас бүх иргэдээ коронавирусний шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн. Өчигдөр 35 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар ажиглалтын байранд нийт 945 хүн байна. 

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдэн эмнэлгийн 10 эмч ажиллаж, 3,537 зорчигчид коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй. Өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд 3537 хүнд шинчилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өчигдөр ЗӨСҮТ-ээс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд 1000 гаруй ачааг ариутгалд оруулжээ. 

Мөн өчигдөр 24 цагийн 119 утсанд 224, шуурхай 119 аппликэйшнд 40 дуудлага ирсэн. Гадаадаас АНУ, Швед, Япон улсаас манай улсын есөн иргэн холбогдож, зөвлөгөө зөвлөмж авсан.

Гадаа дулаарч буй учир хүүхдүүд гадаа их тоглож байна. Мөн ам дамжуулан, ундаа зайрмаг хэрэглэж байна. Тиймээс ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэх нь халдвар дамжуулах, тараах эрсдэлтэй учир ам дамжуулан хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна" гэв.

У.БИЛГҮҮН

208 бие даагчийн мөрийн хөтөлбөр ирснээс 121 мөрийн хөтөлбөрийг нь буцаалаа
208 бие даагчийн мөрийн хөтөлбөр ирснээс 121 мөрийн хөтөлбөрийг нь буцаалаа
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.