Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИТЭВОНЫ ОСОЛ: “Оллоо, Энэ л мөн байх“

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын Сөүл хотын Итэвонд Халлевүүний баяр тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн цугласан. Улмаар бөөгнөрөл үүсгэж, амьсгал боломжгүй болтлоо нэгнийгээ шахаж, дарсан тул 156 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.

Улмаар өнөөдөр Сөүл хотын нэгэн сургуулийн биеийн тамирын зааланд Итэвон хотын гудамжинд амиа алдсан иргэдийн эд зүйлийг ар гэрийнхнээр нь таниулж, хүлээлгэн өгчээ. Гутал, цүнх, нүдний шил, дэвтэр, түрийвч, картын түрийвч, өнгөлөг малгай зэргийг шалан дээр дэлгэн байрлуулжээ.

Энэ үеэр хар хүрэм олсон эмэгтэй "Оллоо. Энэ л мөн байх" хэмээн цурхиран уйлсан. Мөн нөхөртэйгээ ирсэн эмэгтэй "Өвдөг давсан өндөр гутал олоод шалан дээр унасан" хэмээн Yonhap агентлаг мэдээлжээ.

Ковидын нөхцөл байдлаас улбаалж, БНСУ-д гурван жилийн турш олныг хамарсан арга хэмжээ болоогүй бөгөөд энэ жил Халлевүүний баярыг тэмдэглэж олноороо цуглана гэж цагдаа нар мэдэж байсан ч бэлтгэлгүй байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Үндэсний цагдаагийн газрын дарга Юн Хи Кеун өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр гүн бөхийж, "Бямба гарагийн шөнө цагдаагийн байгууллага анх удаа алдаа гаргасан. Яаралтай тусламжийн дуудлагад офицерууд зохих ёсоор хариу өгч чадаагүй. Цагдаагийн байгууллага хангалтгүй ажилласан" гэсэн юм.

Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын дарга нулимс дуслуулан уучлал гуйлаа
Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын дарга нулимс дуслуулан уучлал гуйлаа
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.