Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын дарга нулимс дуслуулан уучлал гуйлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

Сөүл хотын дарга О Се Хун 156 хүний ​​аминд хүрсэн Халлевүүний баяртай холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ ард түмнээсээ уучлал гуйлаа. Тэрбээр уучлал гуйхдаа нулимс дуслуулсан бөгөөд “Иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хариуцдаг Сөүл хотын даргын хувьд би маш их харамсаж, гүнээ уучлалт гуйж байна. Талийгаачдын ар гэрийнхэн болон бэртэж гэмтсэн хүмүүсийн өмнөөс харамсаж байна. Иргэд өдөр тутмын амьдралдаа эргэн орох хүртэл бүх засаг захиргааны эрх мэдлээ дайчлах болно" гэжээ.

Мөн дахин ийм аймшигт ослыг гаргахгүйн тулд арга хэмжээ авахаа амлав. Ингэхдээ "Одооноос эхлэн (хотын захиргаа) олон хүн цуглардаг газар эсвэл арга хэмжээнд аюулгүй байдлыг хамгаалж ажиллах болно" гэжээ.

Хотын дарга О Се Хун Итэвоны ослын үеэр Европт айлчилж байсан бөгөөд осол гарсан даруйд айлчлалаа цуцалж, Сөүлд очсон байдаг.

Сануулахад, өнөөдөр үдээс өмнө Дотоод хэргийн болон аюулгүй байдлын сайд Ли Санг Мин, Үндэсний цагдаагийн газрын дарга Юн Хи Кеун нар мөн уучлал гуйсан билээ.

ШҮҮХ: БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг МҮИС-аас уучлал гуйхыг даалгалаа
ШҮҮХ: БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг МҮИС-аас уучлал гуйхыг даалгалаа
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.