БНСУ-ын Сөүл хотын Итэвонд болсон улмаас 154 хүн амиа алдаад буй. Тэдний тус жүжигчин Ли Жи Хан байсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл мэргэжлийн бейсболын LD Twins, Kia Tigers багуудын хөгжөөн дэмжигчдийн ахлагч Ким Юна мөн уг осолд өртөж амиа алджээ. Тэд хоёулаа 24 настай байсан аж.
Энэ тухай Ким Юнагийн хамтран ажиллагсад болон танилууд нь “Юна, би чиний төлөө залбирах болно. Зүрх минь өвдөж байна”, “Итэвонд болсон явдал чамд тохиолдохыг бид мэдээгүй” мөн “Би одоо ч итгэж чадахгүй байна.” хэмээн эмгэнэлээ илэрхийлсээр байна. Мөн шүтэн бишрэгчид нь талийгаачтай холбоотой дурсамжаа эргэн дурсаж байгаа аж.
Ким Ю Нагийн шарилыг Сөүлийн Жонгно-гу дахь Сөүлийн их сургуулийн эмнэлгээс маргааш 08.00 цагт гаргах аж. Түүний. шарилыг Сөүлийн дурсгалын парк Бундан танхим байрлуулна.