Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн С.Одонтуяа Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаар хэвлэлийн хурал хийнэ

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнөөдөр /2022.10.31/ болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

09:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд "Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

09:00 цагт Блю скай тауэрын Даймонд танхимд “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” болно.

09:30 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум /АЦХАФ/-ын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалт болно.

11:30 цагт Төрийн ордны Их хурлын чуулганы танхимын үүдэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт МУИС-ийн төв байрны 320 тоот танхимд МУИС-ийн “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Рио Тинто Монгол ХХК-иас тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд нийт 300 сая төгрөгийн санхүүжилт олгох санамж бичигт гарын үсэг зурна.

БНСУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх тахилын ширээнд цэцэг өргөлөө
БНСУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх тахилын ширээнд цэцэг өргөлөө
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.