БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол болон тэргүүн хатагтай Ким Кеон Хи нар өнөөдөр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх тахилын ширээнд зочилжээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Сөүл хотын Итэвонд Халлевүүний баярыг тэмдэглэх үеэр цугласан олны хөлд 154 хүн амиа алдаж, олон хүн шархадсан юм.
Ён, Ким нар Хотын захиргааны урд байрлах Сөүл плаза дахь тахилын ширээнд цэцэг өргөж, толгойгоо бөхийлгөж, чимээгүй залбирав. Ерөнхийлөгч Юн эмгэнэлт явдлын үр дагаврыг арилгахад анхаарлаа хандуулж байгаа тул даваа гаригт олон нийтийн хуваарьт өөр арга хэмжээ байхгүй гэжээ.
БНСУ бямба гараг хүртэл үндэсний гашуудал зарлаад байгаа билээ.