ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн хохирсон талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 77877768 дугаарын утсанд хүлээн авч байхаар болсон. Тусгай дугаарт өнгөрсөн хугацаанд найман мэдээлэл иржээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "80** дугаараас "Токио ИНН" зочид буудлын эзэн гадаад улсын иргэнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллаж Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх зэрэг мэдээллүүд ирсэн" гэсэн юм.
Х.Нямбаатар: Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав “Токио ИНН“ зочид буудлыг дээрэмдэж авсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.