Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон.
Тэрбээр өчигдөр орой “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга тэмдгийг нь хурааж авсан байдаг. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл дөнгөж сая ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн БЭТ Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу БЭТ Ж.Ганбатад шилжүүлсэн шүү. Ажилд нь амжилт хүсье" хэмээлээ.
Өдрийн мэнд. Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн БЭТ Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу БЭТ Ж.Ганбатад шилжүүлсэн шүү. Ажилд нь амжилт хүсье.
— Баттулга ГАНХУЯГ (@gankhuyag_mng) October 27, 2022