Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгч “ЭТТ“ компани дээр ажиллаж, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ажлаас нь ЧӨЛӨӨЛЖ, тамга тэмдгийн хураан авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд
UBN.MN

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон.

Тэгвэл дөнгөж сая эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын эрх бүхий төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь халж, тамга тэмдгийг нь хурааж авсан байна.

Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудал нь хуулиараа Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг. Харин Б.Ганхуягийг Засгийн газрын эрх бүхий төлөлөгч чөлөөлсөн нь өнөөдөр Засгийн газраас тогтоол гаргаж онцгой дэглэм тогтоож тус компанийн үйл ажиллагаа Засгийн газарт эрх шилжүүлсэн тул ийнхүү үүрэгт ажлаас нь шууд чөлөөлж байна.

Дашрамд сануулахад, Б.Ганхуяг болон "Тавантолгой төмөр зам" ХК-ийн захирал Н.Удаанжаргал нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тамга тэмдгийг хурааж авсан нь дээрх асуудалтай холбоотой байж болзошгүй юм.

Г.Лхагвадорж

Р.Мюүтцинэх: Германы хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг нэгтгэсэн
Р.Мюүтцинэх: Германы хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг нэгтгэсэн
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.