Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдогч этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүдийг олж тогтоох ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сарын 12-ноос улс орон даяар “Илрүүлэлт Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн.
Аяны хүрээнд эхний 28 хоногт 1119 гэмт хэргийг илрүүлсэн байна. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 2548 хүнийг олж тогтоожээ. Үүнд, оргодол 145, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 844, сураггүй алга болсон хүн 106, насанд хүрээгүй хүүхэд тав, хэн болох нь тогтоогдоогүй цогцос найм, галт зэвсэг гурав, шүүхээс даалгасан хүн 989, зөрчил үйлдсэн этгээд 184, тээврийн хэрэгсэл 96, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн зургаан этгээдийг тус тус илрүүлсэн.