Ардчилсан нам хоёр хуваагдсан асуудал өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Харин өнгөрсөн сард Ерөнхийлөгч асан Х.Баттулга даргатай АН-ын зүгээс эвлэрлийн уулзалтыг хийж эхэлсэн ба хүчтэй сөрөг хүчний байр сууриа хадгалж үлдэх ёстой хэмээх байр суурийг илэрхийлж байв. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл намын дотоод асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Эл асуудалд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэвлэлд яриа өгөх үеэрээ дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Бидний зүгээс нэгдэх асуудлыг байнга тавьж байгаа. Нэгдэж нийлье гэдэг хүсэл эрмэлзлээ илэрхийлсээр ирсэн. Харин С.Эрдэнэ гэдэг хүн зөвшөөрөхгүй байна шүү дээ. С.Эрдэнэ ажлын хэсэг гаргахгүй гээд зүтгээд байгаа. Тэрнээс бүх талаас эвлэлдье гэдэг санал дээрээ байгаа. Гол нь улсын бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнийн нэр байдаг. Энэ асуудлын шүүхийн маргаан үргэлжилж байгаа" гэжээ.