Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн “Өргөө“ амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг дууджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг энэ сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Харин уг асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ЗГХЭГ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж "Өргөө" амаржих газарт шалгалт оруулах чиглэл өгсөн. Тус газрын захирал Ж.Энхцэцэг үнэхээр ажлаа явуулахын тулд зөв шаардлага тавиад чөлөөлсөн бол бид шийдвэрээ эргэж харах ёстой" хэмээсэн юм.

Тэгвэл энэ дагуу байгуулагдсан ажлын хэсгээс "Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг дууджээ. Уулзалт өнөөдөр ЗГХЭГ-т 10.00 цагаас болох бөгөөд уулзалтын дараа Ж.Энхцэцэг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болсон байна.

Буудлагын спортын гурван тамирчин медалийн тавцанд зэрэгцэн зогслоо
Буудлагын спортын гурван тамирчин медалийн тавцанд зэрэгцэн зогслоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд