Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буудлагын спортын гурван тамирчин медалийн тавцанд зэрэгцэн зогслоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Египетийн нийслэл Каир хотод болж буй буудлагын спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн том калибрийн гар бууны дасгал боллоо. Тус дасгалд Монголын гурван бүсгүй эхний гурван байр эзэлж, медалийн тавцанд зэрэгцэн зогсч түүхэн амжилт үзүүллээ.

Мөн өчигдөр сонгомол гар бууны 50 метрийн холимог төрөлд Э.Даваахүүгийн хамт мөнгөн медаль хүртсэн "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Цогбадрахын Мөнхзул өнгөө хувиргаж өнөөдөр дэлхийн аварга болж, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Төмөрчөдөрийн Баярцэцэг мөнгө, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Хишигдэлгэр хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Эх сурвалж: MGL sport

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэж байна
ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.