Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд Ш.Анударь тэргүүтэй 12 тамирчин цэц мэргэнээ сорино

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

“Парис 2024” Олимпийн наадамд оролцох эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд Бразил улсын Рио де Жанейро хотноо болно. Тэгвэл манай баг тамирчид уг тэмцээнд дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа нар өрсөлдөх бол урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар цэц мэргэнээ сорих юм.

Одоогоор манай мэргэн буучдаас О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулаад буй.

Ташрамд дурдахад Монголын буудлага спортын баг тамирчид олимпийн наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон 1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин 2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Дорнод аймгийн ОБГ-ын ахлагч З.Алтангадас “Орчин үе-Эх оронч үзэл“ сэдэвт эсээ бичлэгийн уралдаанаас тусгай байрын шагнал хүртлээ
Дорнод аймгийн ОБГ-ын ахлагч З.Алтангадас “Орчин үе-Эх оронч үзэл“ сэдэвт эсээ бичлэгийн уралдаанаас тусгай байрын шагнал хүртлээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!