МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ХНХ-ын сайдад Т.Аюурсайхан нэр дэвшүүлж, чуулганы хурлаар тэрбээр тангараг өргөсөн. Үүнийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
ХНХ-ын сайд Т.Аюурсайхан "Энэ бол шагнал биш. Ачаалалтай хүнд хэцүү ажлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар авч байна. Салбарын нөхцөл байдал, иргэдийн амьдрал хүнд байна. Үнийн өсөлт их байгаа. ХНХЯ-нд 3.5 сая иргэний амьдралын асуудал байдаг.
Зайлшгүй халамж авах шаардлагатай хүмүүс бий. Гэхдээ халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байдаг. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэдэг чиглэлийг барьж байгаа учир яаман дээр хэрэгжүүлэх гол ажил болж байна" хэмээлээ.