Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХНХ-ын сайд болон ХХААХҮ-ийн дэд сайдын асуудлыг хэлэлцсэн. Улмаар ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилж, тэрбээр тангараг өргөсөн. ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын гишүүн, Социал деморкат оюутны холбооны Ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн байдаг.

Харин Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо.

М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн. Ам бүл 6. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.

  • 1998-2008 онд Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургууль,
  • 2008-2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг төгссөн.

Ажилласан байдал:

  • 2011-2013 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны нарийн бичгийн дарга,
  • 2013-2015 онд “Шинэ Дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежер,
  • 2015-2019 онд “Ашдын түүчээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2019 – 2022 онд Социал демократ Монголын залуучуудын холбооны зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга,
  • 2020 – 2022 онд Монгол ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанд Улс төрийн бодлогын газрын дарга,
  • 2022 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Түүний ХОМ-тэй энд дарж танилцана уу.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.