МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09:30 цагаас хуралдахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Удирдах зөвлөлийн хурлаар эзгүй байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Боомт хариуцсан сайдуудыг томилох асуудлыг ярих юм байна. Мөн эдгээрээс гадна ХХААХҮ-ийн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Боомт хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор тохирчээ. Харин ХНХ-ын сайдаар хэнийг томилох талаар тодорхой мэдээлэл алга байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Т.Аюурсайханы нэр яригдсан бөгөөд байнгын хорооны даргаар хоёроос дээш жил ажилласан эмэгтэй гишүүнд квотын дагуу өгөх ч магадлалтай байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд яригдаж байсан АН-ыг засагт оруулж, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдыг томилохгүй бололтой.
Т.Аюурсайхан ХНХ-ын сайдад ГОРИЛЖ, 80-аад оны дарга нар нь Д.Тогтохсүрэнг тал талаас нь ШАХСААР байна. Нийтлэлийг энд дарж уншина уу.
Г.Лхагвадорж