ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч”алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсон төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй" хэмээсэн нь хошин урлагийнхны эгдүүцлийг хүргээд буй.
Тэгвэл хошин урлагийн жүжигчид ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзоригийг огцруулахыг шаардаж, алиалагч, гамшиг гэж хэлсэн дээ уучлал гуйхыг шаардаж 14.00 цагт ХЗДХЯ-ны гадна жагсахаар болжээ.