Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Явган хүнээ ДЭЭДЭЛСЭН, унадаг дугуйгаа ЭРХЭМЛЭСЭН, нийтийн тээврээ ШҮТДЭГ хот болох хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

"Түгжрэлийн эсрэг нийтээрээ" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Автомашины тоо ихэссэний цаана төрийн дотор өөрсдийнх нь гацаа түгжрэлийн асуудал явж байна. Уялдаа холбооны асуудал яригдаж байна. Замын хөдөлгөөний соёл, амьдрах хэв маяг, сэтгэлгээний түгжрэлтэй холбоотой асуудал ч байна. Түгжрэлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулах ёстой. Түгжрэл их байна, шийдэл нэхээд хувь нэмрээ оруулахгүй бол энэ ажил явахгүй. Улаанбаатар хотын түгжрэл хэн нэгэн даргын хамааралтай асуудал биш. 1 сая 600 мянган хүн бүгд л зовж байгаа. Өнөөдөр автомашины тоо гурав дахин нэмэгдсэн. Жолооч зонхилсон хот болчхоод байна. Явган хүнээ дээдэлсэн, унадаг дугуйгаа эрхэмлэдэг, нийтийн тээврээ шүтдэг хот болж байж жолоочоос зорчигч төвтэй хот болох юм" гэлээ.

П.Сайнзориг: Хошин шогийн жүжигчид хэн нэгнийг доромжилдогоо урлаг гээд ойлгочихсон. Энэ нь буруу жишиг гэдгийг л хэлсэн
П.Сайнзориг: Хошин шогийн жүжигчид хэн нэгнийг доромжилдогоо урлаг гээд ойлгочихсон. Энэ нь буруу жишиг гэдгийг л хэлсэн
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.