Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Хошин шогийн жүжигчид хэн нэгнийг доромжилдогоо урлаг гээд ойлгочихсон. Энэ нь буруу жишиг гэдгийг л хэлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч”алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй" хэмээсэн нь хошин урлагийнхны эгдүүцлийг хүргээд байна.

Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Та хошин урлагийнхныг "алиалагч" нар хэмээн доромжилсон нь жүжигчдийн эрхэд халдсан ноцтой зөрчил гэж урлагийнхан үзэж байна. Улмаар уучлал гуйж, огцрох ёстой гэж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Би яг тэгэж хэлээгүй. Хүнийг ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа, ядуу зүдүү, харагдах үзэгдэх байдлаар нь доромжлох тохиолдол их байна. Үүнийг хэвийн юм шиг ойлгодог болсон. Энэ зүйлийг урлаг хэвийн юм шиг харагдуулж, хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайлал өгч болохгүй гэдэг зүйлийг л бичсэн. Урлаг гэдэг зүйл ёс зүйтэй байх ёстой. Тодорхой зүйлийг хөндөж байгаа бол тайзан дээр тавина уу гэхээс олон нийтийн хэвлэл мэдээлэл, юүтүб суваг дээр тавьж, архидалт гэдэг ч юм уу, бүх зүйлийг хэвийн юм шиг хошин шогийн байдлаар үзүүлж байгааг урлагийнхан ойлгож хүлээн авах хэрэгтэй. Агуулга юмандаа анхаараач гэдэг санаагаар бичсэн. Түүнээс биш нэр зааж, аливаа этгээдийг доромжилсон асуудал байхгүй. Хамтдаа нийгмийн сэтгэл зүй, ойлголтыг өөрчлөх ёстой.

“Осолд орсон цэргүүд өөрсдийн хүсэлтээр цэргийн албанаас өнжиж болно“
“Осолд орсон цэргүүд өөрсдийн хүсэлтээр цэргийн албанаас өнжиж болно“
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.