Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Машины рулийн аппарат хагарснаас осол гарч, хоёр цэргийн хүзүүний зөөлөн эд гэмтсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр буюу 2022.10.17-ны өдөр Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолджээ. Тодруулбал, Цэрэг тээвэрлэж явсан машин Сүхбаатарт аймгийн Түмэнцогт сумын ойролцоо осолдсон хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Уг асуудалтай холбоотойгоор Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга Х. Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.

- Өчигдөр шинээр цэрэгт татагдсан цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолдсон. Энэ осолтой холбоотой мэдээлэл өгвөл?

- Цэрэг татлага болж байгаатай холбогдуулан манай 0306 дугаар анги Хэнтийгээс цэрэг татаад Дорнод аймагт байх цэргийн анги руугаа явах үед осол гарсан. Машины рулийн аппарат хагарсан учир осол гарсан. Хоёр цэрэг хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан гэсэн. Бусад цэргийн алба хаагчид зүгээр байна гэсэн мэдээлэл өгсөн.

Тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан тээврийн компаниудтай харилцан тохиролцон аймаг хооронд тээвэр гүйцэтгэж байна. Хил заставуудад тээврийн хэрэгслийн асуудал хүнд байна. Саяын осолтой холбогдуулан дотоод хяналт шалгалтаа сайжруулж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Тээвэрт явж буй автомашины бүхий л эд ангийг шалгаж гаргадаг. Осолдсон автомашин ердөө 40 км/цаг хурдтай явж байсан, замын бартаа саад гарсан байна лээ.

15 цэргийн алба хаагч, нэг ахлагч, нэг офицер нийт 17 хүн автомашинд явж байсан.

- Осолд орсон цэргүүдийн ар гэрт мэдэгдсэн үү?

- Цэргүүдийн ар гэрийнхэн эмнэлэг дээр ирсэн. Манай эмч нар эцэг эхчүүдтэй уулзсан. Осолд орсон цэргүүд өөрсдийн саналаар цэргийн алба хаахыг зөвшөөрвөл үргэлжлүүлж болно. Нөгөөтээгүүр осолд орсон хүүхдүүд айсан байх. Тийм учраас энэ жилдээ өнжих санал гаргасан цэргүүдийг өнжөөх арга хэмжээг газар дээр нь авч байгаа.

- Хол замд тээвэрлэж буй цэргүүдийг замд нь хооллодоггүй, зогсдоггүй гэж эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тээвэрлэлтэд ямар зохицуулалт байдаг вэ?

- Хол замд тээвэрлэж буй цэргүүдийг 2 цаг тутамд зогсож амрааж, 4 цаг тутамд хооллох ёстой. Мөн 22.00 цагаас хойш хөдөлгөөн үйлдэхгүй байх ёстой.

Алтай нутгийн магтаалыг шинээр бүтээжээ
Алтай нутгийн магтаалыг шинээр бүтээжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.