Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Bravo Circus” тоглолтынхоо талаар өнөөдөр 12.00 цагт мэдээлэл өгнө

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсад 2022.10.21-30-ны өдрүүдэд Олон улсын цирк тоглогдох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр буюу 2022.10.18-ны өдөр 12:00 цагаас "Bravo circus"-ийн хамт олон хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал Монгол бөхийн өргөөнд болох аж.

Сануулахад, тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцоно. Тодруулбал, ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглох бол сургуультай баавгай, аварга могой, нохой муур зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна гэлээ.

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн “Зангиагүй уулзалт”-д Шадар сайд С.Амарсайхан оролцоно
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн “Зангиагүй уулзалт”-д Шадар сайд С.Амарсайхан оролцоно
 
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.