Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн “Зангиагүй уулзалт”-д Шадар сайд С.Амарсайхан оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Өнөөдөр /2022.10.18/ болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

- 09.00 цагт: ГХЯ-нд "Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх” талаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалт болно.

- 10.00 цагт: “Блю Скай” зочид буудалд Монгол дахь Америкийн Худалдааны танхим Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын авто дистрибьютерийн ассоциаци хамтран "Түгжрэлийн эсрэг нийтээрээ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

- 11.00 цагт Хан-Уул дүүрэг дэх “Режис плэйс” оффист Кино урлагийг дэмжих сангаас зарласан 2022 онд санхүүжүүлэх кино төслийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлнэ.

- 11.00 цагт: Монголын банкны холбоонд “Тэрбум мод сан”-гийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ.

- 11.30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар хохирогч нар мэдээлэл хийнэ.

- 12.00 цагт Монгол бөхийн өргөөнд Олон улсын циркийн тоглолтын талаар Монголын циркчидийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ.

- 12.00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнд тус хүрээлэнгээс зохион байгуулдаг “Зангиагүй уулзалт”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярилцана.

Шинээр татагдсан цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолджээ
Шинээр татагдсан цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.