Гарцаар гарч явсан 13 настай хүүг ачааны автомашин дайрч, амийг нь хохироожээ. Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагаар шалгахад, 44 настай, эрэгтэй "Мицубиши" маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай хүүг дайрч, амь насыг нь хохироосон байна. Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтуурах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгахад жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байна.