"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн. Үүнтэй зэрэгцэн тус эмнэлгийн дэд захирлын албан тушаалыг цагдаагийн дэд хурандаа Ж.Эрдэнэцэцэг хашдаг гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй юм. П.Эрдэнэцэцэг нь өнгөрөгч долдугаар сард томилогдсон гэх ба томилгоог эмнэлгийн захирал томилдог бөгөөд ЭМЯ эмнэлгүүдийн дотоод томилгоонд оролцох эрхгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан дэд хурандаа цолтой эмэгтэйг "Өргөө" амаржих газрын захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөд буй Ж.Энхцэцэг томилсон гэсэн үг юм.
П.Эрдэнэцэцэгийг гурван сарын өмнө ЭМЯ бус Ж.Энхцэцэг томилж байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.