УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ээлжит бус чуулганаар гишүүд маань давхар дээл өмсөхийн тулд хоёр хоногийн дотор л ҮХНӨ хийсэн. Сайдаа ч, гишүүнээ ч хийнэ гээд байсан хүмүүс хаана байна. Хоёр сайд л сууж байх юм. Бусад нь хаачсан юм. Төсвийн дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна. Сайдуудаа дуудаарай" хэмээн шүүмжлээд амжив.