"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлсөн байна. Түүнийг АТГ-т шалгагдаж байгаа талаар өчигдөр хэвлэлүүд мэдээлсэн. Мөн өнөөдөр МҮЭХ-ноос "Өргөө амаржих газарын эмч, ажилтнуудаас Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МЭМАҮЭХ-д зургаадугаар сараас хойш өргөдөл ирсэн. Ерөнхийдөө бусад газруудад ч мөн өргөдөл гомдол ирсээр байгаа. Хамгийн их гомдол ирсэн нь Өргөө амаржих газар байна.
"Өргөө" амаржих газрын хувьд 487 эмч, сувилагч, ажилтантай. Гэвч 2021-2022 онд нэг жилийн дотор 138 хүн ажлаасаа гарчээ. Эдгээрээс 82 нь ажлын байрны дарамтаас болж өөрийн хүсэлтээр ажлаа орхисон.
Улмаар хүний нөөц 30 хувь багассанаас үүдэн үлдсэн эмч, сувилагч, ажилчдад ажлын ачаалал хэд дахин нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэлтэй болсон. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм" гэх мэдээллийг өгсөн байдаг.