Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цалингийн дунджаар тэтгэврийг тогтоодог байх нь хамгийн шударга тогтолцоо“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Бүх насаараа ажиллах хугацаандаа авсан цалингийн дунджийг тэтгэвэр болгож олгодог байх тогтолцоо бол хамгийн шударга. Үүний өмнө итгэлцүүрийг бий болгох ёстой. Тухайн үеийн мөнгөний ханш нь өнөөдрийнхтэй ямар хэмжээнд тооцогдож, үнэн бодитой байх вэ гэдгийг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Үүнийг шийдэж чадсанаар ажилласан нийт жилийн дунджаар тэтгэврийг олгох нь шударга болно гэж үзэж байгаа" гэв.

Төрсөн эцгээ хөнөөсөн 17 настай хүүг нэг сар цагдан хорихоор болжээ
Төрсөн эцгээ хөнөөсөн 17 настай хүүг нэг сар цагдан хорихоор болжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.