Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: 2050 он гэхэд эдийн засаг 10 дахин нэмэгдэж, Монгол Улс олимп зохион байгуулах бололцоо гарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Хөдөө орон нутагт хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр спорт заал барьчихаад ямар ч ашиггүй болчихоод байгаа учраас барихгүй байгаа юм. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр сумын төвд хувийн хэвшил заал барихад түүнд нь төрөөс дэмжлэг үзүүлж, иргэдийг биеийн тамирт уриалж оролцуулахыг хангах ямар боломж байна" гэв.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ "Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, биеийн тамир, спорт, урлаг соёлын салбараар нийгэмд эерэг хандлага бий болгоё гэж байгаа юм. Биеийн тамир, спорт чухал хүн амын эрүүл мэндийн, хүний хөгжлийн хүчин зүйл бөгөөд хөгжлийн суурийг бүрдүүлье гэж байгаа. 2050 он гэхэд эдийн засаг 10 дахин нэмэгдэж, Монгол Улс хүний хөгжлийн индексээр тэргүүлэх зэрэгт хүрнэ. Энэ үед Монгол Улс олимпыг зохион байгуулах боломж гарна" гэв.

ЭМДС-аас болор солиулах хагалгааны төлбөрт 2.5 тэрбум төгргийн санхүүжилт олгожээ
ЭМДС-аас болор солиулах хагалгааны төлбөрт 2.5 тэрбум төгргийн санхүүжилт олгожээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.