Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдочид Чиндаогаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо пүрэв гарагт эхэлж, Монголын 10 жүдоч гарч барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов. Эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх гарч барилдаж, хоёулаа медаль хүртэв.

Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөө  Израил улсын Брауч Шмайловыг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн тавцанд зогсов.
Харин  Г.Хэрлэн эрч хүчтэй барилдаж, мөнгөн медалийн эзэн болов.  Тэрбээр 2017 онд мастеруудын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Энэ удаад аваргын төлөө Италийн Мануэль Ломбардотай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ.


 

АКАДЕМИЧ Б.БЯМБААГИЙН БҮТЭЭЛД 100 САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛЛОО
АКАДЕМИЧ Б.БЯМБААГИЙН БҮТЭЭЛД 100 САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛЛОО
 
Хятадтай хиллэдэг  нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Хятадтай хиллэдэг нүүрс тээврийн том боомтууд энэ сарын 4-нд түр хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.