Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэг хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Мнай улсын хувьд одоогийн байдлаар 42 хүнд коронавирусний тохиолдол батлагдаж, 12 хүн эдгэрч, 29 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 989 хүн ажиглалт тусгаарлалтанд байна. 24 цагийн 119 дугаарын утас руу 162 дуудлага иржээ. Үүнээс АНУ, Франц, Швед зэрэг улсаас дуудлага хийж коронавирусний шинж тэмдэг өвчлөлийн талаар мэдээлэл авсан байна. Түүнчлэн иргэдийн зүгээс гадуур оройн цагаар гэрээсээ аль болох гарахгүй, гадуур явахгүй байхыг олон нийтэд сануулах нь зүйтэй гэсэн дуудлагыг ирүүлжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдрийн байдлаар нийт 66 хүнд шинжилгээ хийсэн. Үүнийг нарийвчилвал нийслэлийн бүх дүүргээс уушигны хатгалгаатай 18 сорьцыг санамсаргүй түүврийн аргаар авч шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 иргэн, ажиглах байранд тусгаарлагдсан 22 иргэний давтан шинжилгээг хийхэд шинжилгээний хариу сөрөг гарсан.

Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Уг хүн маань 48 хоногийн турш эмчлэгдсэн. 

Эмчлэгдэж байгаа иргэдийн дунд залуу оюутнууд их байгаа, хамгийн өндөр настан нь 64 настай иргэн бий.

Өнөөдөр шүүгч Д.Болдын багаас өрсөлдөх таван оролцогч хэн бэ?
Өнөөдөр шүүгч Д.Болдын багаас өрсөлдөх таван оролцогч хэн бэ?
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.