Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн харуул хамгаалалтын тендерт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны компани шалгарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулууны 55 хувийг эзэмшдэг "ВИ АЙ ПИ ЭС" ХХК Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн зарласан харуул хамгаалалтын тендерт шалгарчээ. Уг тендерийн төсөвт өртөг нь 768 сая төгрөг бол "ВИ АЙ ПИ ЭС" ХХК-аас 160 сая төгрөгийн харуул хамгаалалтын үйлчилгээ санал болгосон аж.

Шилэн дансны мэдээлснээр уг тендерийг шалгаруулахдаа "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дэх хэсгийг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер" гэх шалтгааныг үндэслэл болгосон гэв.

Харин тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т:

"Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ." гэж заасан байдаг. Тэгвэл 27.1-т Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:

- 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;

- 27.1.2.техникийн тодорхойлолт;

- 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан байх шаардлагатай гэж заажээ.

Жүжигчин И Жон Жэ “Squid Game” цувралын нэг ангид 1 тэрбум воноор тоглохоор болжээ
Жүжигчин И Жон Жэ “Squid Game” цувралын нэг ангид 1 тэрбум воноор тоглохоор болжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.