Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алслагдсан есөн аймгийн иргэдийн онгоцны билетийг 50 хувь хямдруулах талаар судалж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Агаарын тээвэрлэгчдээ дэмжих, нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийн тарифыг бууруулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Дотоодын нислэг буюу орон нутгийн нислэгүүдэд 50 хувийн хямдралтай тарифаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор шийдэгдээгүй байгаа. УИХ дээр энэ асуудлыг ярьж шийдвэрлэнэ. Ховд, Баян-Өлгий аймгууд руу дотоодын нислэгүүд хийгдэж байгаа. Хоёр талдаа нэг сая 400-500 мянга буюу нэг талдаа 700-750 мянган төгрөгөөр нисэж байгаа. Хэрвээ тодорхой бодлого явуулж чадвал орон нутгийн иргэд маань 250 мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой болно гэсэн үг.

Үүнд Улаанбаатарын болон гадаадын иргэд хамаатахгүй. Өвдсөн, зовсон, нялх нярай хүүхэдтэй хүмүүс л онгоцоор нисэж байгаа шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүст татаас болно гэсэн үг. Үүнд, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор зэрэг алслагдсан есөн аймгийн иргэдэд билетийнх нь үнийг 50 хувиар хямдруулья гэж байгаа юм. Үүнд 9 тэрбум орчим төгрөгийн татаасын асуудал яригдана " гэв.

“Бидний дүүрэг-Миний цэцэрлэг“ аяныг зохион байгууллаа
“Бидний дүүрэг-Миний цэцэрлэг“ аяныг зохион байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд