Агаарын тээвэрлэгчдээ дэмжих, нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийн тарифыг бууруулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Есдүгээр сарын 29-ний өдөр ИНЕГ дээр агаарын тээвэрлэгч таван компанитай уулзалт хийж, санал солилцож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Агаарын тээвэрлэгч компаниуд хоорондоо өрсөлдөхгүй. Тийзнийхээ үнийг хямдруулах чиглэлийн өгсөн. Ингэснээр дотооддоо үйл ажиллагаагаа уялдуулж хийх боломжтой болох юм" гэв.
С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгч компаниудад тийзнийхээ үнийг хямдруулах чиглэл өгсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.