Манай Улс ОХУ-тай тохиролцоонд хүрч хямдралтай үнээр шатахуун худалдан авахаар болсон. Тэгвэл өнөөдөр уг тохиролцоог албан ёсоор баталгаажуулж хоёр тал гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэ талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал "Монгол Улсын Ерөнхий Сайдын ОХУ-тай хийсэн хэлцлийн хүрээнд Роснефть компанитай ийнхүү 5 жилийн урт хугацааны гэрээгээ албан ёсоор үзэглэлээ.
Газрын тосны дэлхийн зах зээл дээрх хэт савлагаатай өндөр үнэтэй энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломж үүгээр нээгдэж байна." гэлээ.