УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид мэдээлсэн. Учир нь түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган цагдан хориод байгаа юм.
Түүний авсан зээл "Капитал банк"-ийг дампууруулахад нөлөөлсөн гэж үзсэн бөгөөд тэрбээр авсан зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа аж.
Капитал банкны захирал асан А.Ариунболд АТГ-т гомдол гаргаснаар уг хэргийг шалгаж эхэлжээ.
Сануулахад, түүний ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор мөн саатуулаад байгаа билээ.