УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы үеэр "Хөдөө орон нутагт долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл ажиллалаа. Энэ хугацаанд Ховд аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж явахад барааны үнэ тэнгэрт хадаж, малын үнэ газарт уналаа. Төр засаг яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна.
Мөн арьс шир хөсөр хаягдаж байгааг, Засгийн газар хөрсөн дээр буусан шийдвэр гаргахгүй байгааг, буу байтлаа хүрз бариад явахад Зөрчлийн хуулиар торгуулах боллоо. Өвөлжилт хүндрэх нь, өвс тэжээл татах тээврийг хөнгөлөх, хөнгөлттэй эмийг авах гэж үзүүлэх, захиалах, худалдан авах гэж гурван удаа аймгийн төв орж байгаа.
Статистикийн мэдээлэл буруу гарч байгаа, сургуулийн хүүхдийн амралтыг хот, хөдөө ялгаатай амрааж өгөх зэрэг санал гаргаж байна" хэмээлээ.