УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замтай холбоотой асуудлаар АТГ-аас 48 цагийн хугацаанд саатуулан баривчилсан талаар мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлэв.
"Урьд шөнө У.Хүрэлсүх надад уурлахдаа өөрийнхөө зөвлөх, дотны найз, дэд сайдыгаа баривчилж надад хүчийг үзүүлэв. Дарханы замын тендер зарлагддаг тэр жил У.Хүрэлсүхийн дотны найз, Дэд сайд нь Яаманд бус, өөрийнх нь хажууд зөвлөхөөр нь ажиллаж байсан гэдгийг бид мартаагүй" гэжээ.
Урьд шөнө Хүрэлсүх надад уурлахдаа өөрийнхөө зөвлөх, дотныхоо найз, дэд сайдыгаа баривчилж надад хүчийг үзүүлэв. Дарханы замын тендер зарлагддаг тэр жил Хүрэлсүхийн дотны найз, Дэд сайд нь Яаманд бус, өөрийнх нь хажууд зөвлөхөөр нь ажиллаж байсан гэдгийг бид мартаагүй.
— Batzandan.J (@BatzandanJ) October 6, 2022
Мөн твиттер хуудсандаа "Хэрэв Хүүкийн зөвлөх гэмт хэрэг үйлдсэн бол Хүүк ч холбогдох нь тодорхой. Намайг айлгах гэж байгаад өөрийнхөө болон найзынхаа амьдралаар тоглов. Хүүк минь" хэмээн жиргэжээ.
Хэрэв Хүүкийн зөвлөх гэмт хэрэг үйлдсэн бол Хүүк ч холбогдох нь тодорхой. Намайг айлгах гэж байгаад өөрийнхөө болон найзынхаа амьдралаар тоглов. Хүүк минь.
— Batzandan.J (@BatzandanJ) October 6, 2022