Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа. Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна.

Тус захиргаа нь:

  • Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,
  • Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах
  • Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх
  • Хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцна.
Х.Янжингаажид: Т.Ганболдын жүжиг дуусч, гудамжинд гарах гэж байсан би гэрлэлтийн баталгаатай үлдлээ
Х.Янжингаажид: Т.Ганболдын жүжиг дуусч, гудамжинд гарах гэж байсан би гэрлэлтийн баталгаатай үлдлээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.