Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮЭХ: Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх санал гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-аар хэлэлцэх 2023 оны улсын төсвийн төсөлд цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх санал гаргажээ.

Төсөлд,

  • Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх
  • Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллагсдын цалинг 2023 онд тодорхой үе шаттайгаар 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэх
  • Банкны хэрэглээний зээл , цалингийн зээлийн хүүг бууруулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу төсвийн байгууллагуудад ХАБЭА-н зардлыг тусгах
  • Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний өмнөх оны төсвийг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх
  • Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох санхүүжилтийг улсын төсөвт тусгах
  • Төрийн албаны ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаанаас үүдэлтэй боловсон хүчний хомсдолд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байгаа аж.

АН-МҮАН-ын НЭГДЭЛ: Эрх баригчдын явуулж бусармаг үйл ажиллагаанд хяналт тавина
АН-МҮАН-ын НЭГДЭЛ: Эрх баригчдын явуулж бусармаг үйл ажиллагаанд хяналт тавина
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.