“Олон улсын Ахмадын баярын өдөр" тохиож байгаатай холбогдуулан эрхэм хүндэт ахмад буурлууддаа UBN.MN сайтын хамт олноос баярын мэнд хүргэж, урт наслахын ерөөл дэвшүүлье.
Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 60-аас дээш настай ахмадууд нийт хүн амын 7.8 хувийг эзэлж байна. Эдгээр ахмадуудын 59.6 хувь нь эмэгтэй, 40.4 хувь нь эрэгтэйчүүд байна.
2021 оны эцэст нийт 427 809 хүн өндөр насны тэтгэвэр, тэтгэмж авч байна.
Ахмадуудын боловсролын түвшнийг харвал, нийт ахмадуудын 60% нь боловсролгүй, бага, суурь болон бүрэн дунд боловсролтой байна. Харин 16.2% нь техникийн тусгай мэргэжлийн дунд, 23% нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой бол 1.4% нь магистр ба докторын зэрэг хамгаалжээ.
Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай аж.
Мөн “Ахмадын баяр”-аар буюу 10-р сарын 1-нд хорвоод мэндэлсэн 1184 ахмад настан байна.
"Ахмадуудын 35.1 хувь нь Монгол гэрт амьдардаг"
"Нийт ахмадуудын 68.9 хувь нь суурин бүсэд амьдардаг"