Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэснээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдлээ. Тэрбээр баасан гаригт Кремлийн тансаг Гэгээн Георгиевийн ордонд болсон ёслолын үеэр Москвад суусан бүс нутгийн удирдагчидтай "элсэлтийн гэрээ"-нд гарын үсэг зурахыг уриаллаа.
Мөн тэрбээр “Луганск, Донецк, Херсон, Запорожьед оршин суудаг хүмүүс одоо манай иргэд болсон. Үүрд!” гэж Путин энэ үеэр мэдэгдсэн байна.
Түүний энэ үйлдэлд Киев хариу үйлдэл үзүүлж, НАТО-д нэгдэх саналаа хурдлуулжээ.