Улсын хэмжээнд 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 60-аас дээш настай ахмадууд нийт хүн амын 7.8 хувийг эзэлж байна. Эдгээр ахмадуудын 59.6 хувь нь эмэгтэй, 40.4 хувь нь эрэгтэйчүүд байна.
Хүн амын дундаж наслалт
-1992 онд 62.7,
-2011 онд 68.3,
-2021 оны байдлаар дундаж наслалт 71 болжээ. Үүнээс эрэгтэйчүүд 67, эмэгтэйчүүд 76 насалж байна.
2021 оны эцэст нийт 427 809 хүн өндөр насны тэтгэвэр, тэтгэмж авч байгаагийн 83 хувь нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бол 17 хувь нь Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа юм.
Мөн тэтгэврийн насны нийт хүн амын 18.5 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.
Ахмадуудын эрүүл мэндийн үзүүлэлтийг харахад, зөвхөн 2021 онд 5981 хүн хавдраар оношлогдсоноос 54 хувь нь 60-аас дээш насныхан байна.