Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Гэвч уг бүтээн байгуулалтыг хийх төсвийг ирэх оны төсөвт суулгаагүй хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.
Тэгвэл ирэх оны төсөвт суулгаагүй ч LRT буюу хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ батлагдаж, техникийн зураг төслийн тендер зарлагдсан байна. Тодруулбал, БНХАУ-ын зээлээр хийхээр болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа айлчлалын хүрээнд Хөгжил шинэчлэлийн хорооноос техник туслалцааны зөвлөх багийг илгээж LRT нэгдүгээр шугамд урьдчилсан ТЭЗҮ хийлгэсэн. Улмаар ЗТХЯ-нд хуулийн дагуу хоёр шатны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд салбарын ШУА технологийн зөвлөлийн дүгнэлтээр ТЭЗҮ-г баталсан байна.
Сануулахад, LRT төслийн нийт зардал 926 сая ам.доллар хэмээн Хотын дарга танилцуулж байсан билээ.