Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГИХГ: Хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин цэргийн насанд хүрсэн иргэдээ Украины дайнд дайчлахаар болсон. Үүнтэй холбогдуулан манай улсыг зорих Орос иргэдийн тоо эрс нэмэгдэж буй. Мөн ОХУ-ын иргэд манай улсад визгүй 30 хоног оршин суух боломжтой. Харин 30 хоногийн дараа манай улсаас гарах ёстой. Харин дайн дажинтай энэ цагт 30 хоногийн асуудлыг сунгаж, оршин суух зөвшөөрөл олгох нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа юм. Энэ талаар ГИХГ-аас тодруулахад "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Гэвч олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөн, дэлхий нийтийг хамарсан цар тахал, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр улс орнуудад томоохон сорилт болж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн Оросын Холбооны Улсын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын эрхлэх чиг үүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлнэ.

ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан.

Иймд гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншилыг сахин биелүүлэхийг хүсье.

Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу" хэмээлээ.

д/д

Хугацаа

Байх хугацаа сунгуулсан

Зөвлөгөө мэдээлэл авсан

/оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар/

1

09 дүгээр сарын 21-30-ний өдөр

Эр

Эм

Хүүхэд

1800-1882

утсаар

Цахим

хуудсаар

Биечлэн

ирсэн

679

50

19

545

66

610

748

1221

/ 2022.09.30-ний өдрийн 14 цагийн байдлаар/

ЦЕГ: Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаад зугтсан иргэнийг олж тогтоосон
ЦЕГ: Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байгаад зугтсан иргэнийг олж тогтоосон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.