Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэл LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 19 секунд

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй авто замыг сонгон засварлаж байна. Тухайн замуудын асфальт бетон хучилт хагарч, нүх гарч эвдэрсний дээр зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна. Замуудын засвар, шинэчлэлийн хүрээнд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлаж, суурь болон өнгө асфальт бетон хучилт хийж, хэвтээ тэмдэглэгээ хийсний дээр авто зам дагуух явган хүний замыг хамтатган шинэчилж байгаа юм.

Наймдугаар сарын 24-ний өдөр буюу өнөөдрийн байдлаар авто замын засвар, шинэчлэлийн ажил нийслэлийн хэмжээнд 77 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам тус бүрийн засвар шинэчлэл ямар үйл явцтай байгааг нэгтгэн хүргэе.

Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан есөн байршил:

  1. С.Чоймболын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
  2. Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингисийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл
  3. Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл
  4. Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл
  5. Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

6. Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл

7. Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл

8. Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл

9. Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл гэсэн байршлуудад авто замын засвар, явган хүний замын шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ.

Дуусах шатандаа буюу 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа хоёр байршил:

  1. Амарсанаагийн гудамж буюу Гранд плазагийн уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэл
  2. Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн зам

Гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулахаар хүлээгдэж буй нэг байршил:

  • Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл

Анх шинэчлэн засварлахаар баталсан 14 байршлаас Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм. Харин үлдсэн нэг байршил болох Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэл LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна.

ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн дөрвөн компанийг нэгтгэлээ
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн дөрвөн компанийг нэгтгэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.