Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн мэдэлд шилжсэнээр ажилчдын нийгмийн асуудал, эрх ашиг дээшилсэн“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 9 секунд

Төрийн мэдэлд шилжээд буй "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг "Сахал" Д.Эрдэнэбилэг дахин авахаар санаархаж байгаа тухай мэдээлэл бий. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд, "Сахал" Д.Эрдэнэбилэг нар хуйвалдаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг буцаан авах тохироог хийж, МАН-ын залуус болон Удирдах зөвлөлд шахалт үзүүлж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл уг асуудлаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ажилчид мэдээлэл хийлээ.

Тэд "Манай үйлдвэр төрийн өмчид шилжсэнээр ажилчдын нийгмийн асуудал, эрх ашиг дээшилж байна. Үүнийг манай үйлдвэрийн ажилчид бүгд хэлнэ. "Кью-Эс-Си" компани 2014-2022 оны дөрөвдүгээр сар хүртэл төрийн өмчит Төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авсан байдаг. Улмаар АТГ, МХЕГ-аас шалгалт орж, шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Мөн саяхнаас "Сахал" Д.Эрдэнэбилэгийн төлөөллийн хүн МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Батшугар нар бүлэглэл болсон уу, тохироо хийсэн нь мэдэгдэхгүй гэх мэдээлэл гарч байна. Тиймээс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй үйлдвэрийг зогссон нэрийдлээр өөрийн хүнээ тавихаар завдаж байгаа гэх буруу ташаа мэдээллийн эсрэг бид энд ирсэн.

"Кью-Эс-Си" компани төмөрлөгийн үйлдвэрийн газар, тоног төхөөрөмж болон барьцаанд тавьж болох бүх эд хөрөнгийг ХХБ-нд барьцаанд тавьж, тэр үед 438 тэрбум төгрөг, доллароор бол 80 сая доллар бас зээлсэн байсан. Эдгээр зээлийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр авсан. Үүнээс 168 тэрбум төгрөг нь манай данснаас "Кью-Эс-Си" компанийн данс руу өдөртөө, 80 сая доллароос 69 сая нь өнжөөд өдөртөө шилжсэн байдаг. Үүнээс цааш зээл авсан болон хүүгийн төлбөртэй нийлээд 500 гаруй тэрбум төгрөгийн өртэйгөөр төр авсан. Мөн төр авахад татварын 122.7 тэрбум төгрөгийн өр үлдээгээд явсан. Концессын гэрээгээр тухайн компани татвар, өр төлбөрийг өөрөө хариуцах ёстой. Гэтэл татварын болон банкны зээлийн хүү, төлбөрийг төлөөд явж байна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад шүүхэд хандсан.

Концессын гэрээг гол цуцлах болсон шалтгаан нь анх гэрээ хийхдээ Монгол Улсад гангийн үйлдвэр барина гэсэн байдаг. Гэтэл одоо хүртэл гангийн үйлдвэрийн ширхэг ч шон зоогдоогүй, газар нь тал дутуу байж байна. Гэрээнд тусгагдаагүй олон ажлуудад банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад улсад зарсан асуудлууд байна. Үүнд Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид бид дуугүй байж чадахгүй" хэмээсэн юм.

“Сэтгэл шингэсэн өргөө” төслийн хүрээнд дэд ахлагч Э.Чимидэд хоёр өрөө байр олголоо
“Сэтгэл шингэсэн өргөө” төслийн хүрээнд дэд ахлагч Э.Чимидэд хоёр өрөө байр олголоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.