Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Нийлүүлэлтийн доголдол үүссэн МТ компани бусад ААН-үүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

АИ-92 автобензиний хомсдол үүсч, МТ колонк талоноор бензин олгож байна гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг асуудалд ШӨХТГ тодруулга мэдээлэл авчээ. Энэ төлөөр ШӨХТГ-аас,

"МТ компанид нийлүүлэлтийн доголдол үүсч 8-дугаар сарын сүүлээс АИ-92 нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад ШТС -аас авч ачаалал нэмэгдэж байна.

Үүнээс үүдэн бусад компанийн ШТС-уудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусч байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг авлаа.

МТ компани улсын хэмжээнд 150 ШТС-тайгаас 30 нь Улаанбаатар хотод байдаг юм байна.

Дээрх асуудлаас үүдэн ШТС нэг бүрт ирэх ачаалал өндөр болсон учир нөөц буурсан мэт харагдаж, иргэд банкаа дүүргэж, нөөцлөх, дараалал үүсгэх явдал гарсан байна.

МТ компанийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болох тул энэ хугацаанд бусад аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар бензин ачсан 336 вагон төмөр зам дээр зогсож байгаагаас Толгойт өртөөнд 172, үлдсэн нь Багахангай Чойр өртөөнд буухаар мэдүүлэг өгсөн байна" гэх мэдээллийг өглөө.

САНГИЙН ЯАМ: Найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон тул төлбөр хийхгүй
САНГИЙН ЯАМ: Найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон тул төлбөр хийхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд