Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЗХ: Өмнөх хаясан шүлсэн нь хатаагүй байхад ард иргэдээ дахин “Өлөн“ хэмээн доромжиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Ардчилсан залуучуудын холбооноос өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АЗХ-оос "Бид өчигдөр Ерөнхий сайдад Д.Сарангэрэл сайдыг огцруулах, Ерөнхий сайдыг уучлал гуйлгах, улмаар ЗГ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлаар шаардлага хүргүүлсэн. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр ард түмнээсээ ЗГ-аа төлөөлөн уучлал гуйсан.

МАН, эрх баригчид өөрсдөө энэ нийгмийг ядууруулж, хоосруулах түүний дараа кастын систем тогтоох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдсон. Тухайлбал, Сангийн яамны албан ёсны пэйж хуудаст НӨАТ-ын сугалааны талаар сурталчилгааны видео, шторк явсан. Гэтэл өмнөх хаясан шүлс хатаагүй байхад ард иргэдээ ахин "Өлөн" гэж доромжилж байна.

Тиймээс бид ард иргэдтэйгээ ингэж харьцдаг Засгийн газартай цааш явахгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Тиймээс өчигдөр өгсөн шаардлагаа дахин сануулж байгаа юм. Нэг ёсондоо нэг сайдад хариуцлага тооцсон мэт харагдаж байгаа ч үгүй байна. Нэг сайдад арга хэмжээ тооцоод энэ асуудал шийдэгдэхгүй" гэлээ.

COVID19: Сүүлийн 24 цагт 57 тохиолдол шинээр бүртгэгдлээ
COVID19: Сүүлийн 24 цагт 57 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.