Өнөөдрийн байдлаар бүх хүүхэд төрөөс өгч буй хүүхдийн мөнгийг авч буй. Харин сүүлийн өдрүүдэд бүх хүүхдүүдэд бус, зорилтот бүлэгт өгнө гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Тэгвэл Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийг танилцуулахдаа хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл өгөв.
-2023 онд 1.1 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн.
-100 мянган төгрөгийг хэвээр олгоно.
-2020 оноос хойш нийт мөнгө авдаг хүүхдүүдийн 33 хувь нь сар бүр олгогддог 100 мянган төгрөгөө огт хэрэглээгүй байна. Харин үлдсэн 67 хувь нь бэлнээр авдаг. Тодруулбал, нийт хүүхдийн мөнгө авдаг хүүхдүүдийн 33 хувь нь шууд хадгаламждаа хийдэг.
-Төсвийн төслөөс харахад ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох юм.
-Хэт өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд мөнгө олгохгүй гэлээ.